|
|
|
"Надад таашаал өгдөг ганц зүйлийг чи мэдэх үү? Энэ бол ногдол ашиг минь орж ирэхийг харах явдал юм." - Жон Д.Рокфеллер |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 44,386.02 нэгжид хүрч, 0.69%-ийн бууралттай хаагдлаа. “Худалдаа хөгжлийн банк" ХК 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1,033.00 төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар боллоо.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ АНУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх ISM үйлдвэрлэлийн PMI индекс 3-р сард 50.3-д хүрсэн нь сүүлийн 16 сарын хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Уг индекс нь эдийн засгийн идэвхжил өндөр байгааг илэрхийлсэн юм. Улмаар АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өсөж тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Газрын тосны үнэ 2023 оны 10-р сараас хойших хамгийн дээд ханшдаа хүрлээ. Газрын тосны үнэ өссөнөөр эрчим хүчний салбарын хувьцаанууд бусад салбарууд уналттай байхад өсөлтийг үзүүллээ. Баасан гарагт АНУ-ын эдийн засагт 3-р сард 303,000 ажлын байр шинээр нэмэгдсэн мэдээлэл нийтлэгдсэн ба энэ нь шинжээчдийн хүлээлтийг өндрөөр давсан үзүүлэлт боллоо. Шинжээчид АНУ-ын эдийн засагт 3-р сард 212,000 ажлын байр шинээр нэмэгдэнэ гэх хүлээлттэй байсан юм.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ Европын хувьцааны зах зээлийн 10-н 7 хоног дараалж өссөн үзүүлэлт өнгөрөгч 7 хоногт зогслоо. Хувьцааны зах зээл уналттай байхад АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн нягт байдал болон газрын тосны үнэ зах зээлд өсөлттэй байгаа нь гол нөлөөг үзүүллээ. Тодруулбал, Тус хоёр хүчин зүйл нь Европын инфляцын түвшин буурахад сөрөг нөлөө үзүүлнэ гэх дохиог хөрөнгө оруулагчдад өгсөн юм. Евро бүсийн инфляцын түвшин 2024 оны 3-р сард 2.6%-иас 2.4%-д хүрч буурлаа. Мөн хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 3.1%-иас 2.9%-д хүрч буурлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 3.41%, TOPIX индекс 2.38%-ийн тус тус бууралттай хаагдлаа. Зах зээл уналттай байхад АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт сайн гарсан болон Япон улсын бодлого боловсруулагчид сүүлийн 34 жилийн доод түвшинд хүрч сулраад байгаа иений ханшийг ам.долларын эсрэг чангаруулахын тулд интервенц хийхэд бэлэн гэж мэдэгдсэн нь голлон нөлөөллөө. Японы төв банкны бодлого боловсруулагчид өнгөрөгч 3 сард сүүлийн 7 жилд анх удаа сөрөг хүүгийн түвшнийг эерэг болгосон билээ. Бидний хувьд тус улсын төв банкийг 2024 онд дахин 2 удаа бодлогыг хүүгээ өсгөх боломжтой гэх төсөөлөлтэй байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ БНХАУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.92%, CSI 300 индекс 0.86%-ийн тус тус 7 хоногт өсөлттэй байлаа. Qingming баярын өдрийг тохиолдуулан өнгөрөгч Пүрэв болон Баасан гарагт БНХАУ-ын хөрөнгийн зах зээл хаалттай байлаа. БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх 3-р сарын үйлдвэрлэлийн PMI индекс 49.1 - 50.8 болж өслөө. Үйлдвэрлэлийн бус PMI индекс 51.4 - 53.0 болж өндөр өсөлттэй гарлаа. PMI индекс 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг. 2024 онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг зорилтот 5.0%-д хадгалахын тулд БНХАУ-ын Ардын банкны бодлого боловсруулагчид түүнд тохирсон Мөнгөний бодлого баримтлах болохыг онцоллоо. |
Дэлгэрэнгүй |
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
|
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.406%-д хүрч өслөө. Энэ нь 2023 оны 11-р сараас хойших хамгийн дээд өгөөж боллоо. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 0.72% - 0.77% болж өслөө.
Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.63%-7.13%-ийн хооронд байна.
Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 12.72% байна. Мөн MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 8.73-ийн өгөөжтэй арилжаалагдаж байна.
Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.
|
Дэлгэрэнгүй |
|
|
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
"ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК" ХК 2023 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА 2024.04.08
“Худадаа хөгжлийн банк" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар 25 тоот тогтоолоор компанийн 2023 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ноглол ашиг хуваарилахаар боллоо.
Нэгж хувьцаанд 1,033.00 (нэг мянга гучин гурав) төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг эрх бүхий зохицуулагч байгууллагаас зөвшөөрөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ. Дэлгэрэнгүй |
ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ХУДАЛДАН АВАГЧДАД ЗОРИУЛСАН ЦАХИМ СУРГАЛТ ДАВТАН ЗОХИОН БАЙГУУЛНА 2024.04.05
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах бэлтгэл ажил үргэлжилж байна.
Тус ажлын хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газраас зэсийн баяжмалын худалдан авагчдад зориулж цахим сургалтыг давтан зохион байгуулна. Дэлгэрэнгүй |
|
ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ |
|
Евро бүсийн инфляц III сард 2.4 хувь болж, шинжээчдийн төсөөллөөс өндөр дүнгээр саарлаа 2024.04.04
Евро бүсийн инфляц хүлээгдэж байснаас өндөр дүнгээр саарч, Европын Төв банк ирэх зургаадугаар сард бодлогын хүүгээ бууруулах хүлээлтийг баталгаажууллаа.
Хоёрдугаар сард 2.6 хувь байсан хэрэглээний үнэ гуравдугаар сард 2.4 хувь болж буурсан нь шинжээчдийн төсөөлөл 2.5 хувиас бага үзүүлэлт болж байна. Хүнс, эрчим хүчийг оруулаагүй тооцсон суурь инфляц мөн өндөр дүнгээр буурч, 2.9 хувь болжээ. Дэлгэрэнгүй |
ОХУ-ын эдийн засаг оны эхний саруудад сэргээд байна 2024.04.02
ОХУ-ын эдийн засаг энэ оны эхэнд хэрэглэгчдийн эрэлт, хөрөнгө оруулалт, экспортын нөлөөгөөр өсөөд байна. 2023 оны эцсээр тус улсын эдийн засгийн өсөлт удааширч байсан ч 2024 оны эхний саруудад сэргэсэн гэж ОХУ-ын Төв банк даваа гарагт мэдээллээ. Дэлгэрэнгүй |
|
|